Songo

Үйлчилгээний Нөхцөл

 

Ерөнхий заалт

Деливо Техноложис ХХК нь УБ хот дахь анхдагч хоол, хүнс болон бусад бараа бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээг үзүүлэгч байгууллага юм. Уг үйлчилгээний нөхцөл нь гар утасны аппликэйшнээр болон утсаар захиалга авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

  1. Энэхүү нөхцөл нь хэрэглэгч худалдан авалт хийх, аппликэйшнээр захиалга хийхээсээ өмнө уншиж танилцан хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.

  2. Үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд Деливо /цаашид Байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид Захиалагч гэх/ хамтран хяналт тавина.

  3. Үйлчилгээтэй холбоотой бүхий л санал, гомдлыг байгууллагын дотоод журмыг үндэслэн шийдвэрлэнэ.

НЭГ. Деливо ба Түүний үйлчилгээ

  1. Деливо аппликэйшн ашиглан захиалга хийх нөхцөлд App Store болон Google Play Store-с үнэгүй аппликэйшныг татан өөрийн мэдээллийг бүрэн зөв оруулсанаар захиалга хийх эрхтэй болох ба мөн www.delivo.mn цахим хаягаар орж захилага хийх боломжтой юм.

  2. Мөн 7777-3663 холбогдсон тохиолдолд захиалагчыг оператор бүрэн мэдээллээр хангаж захиалгыг авах болно.

  3. Бүх захиалгыг зөвхөн компанийн гэрээт хүргэлтийн ажилтан хүргэх ба хэрвээ хамтрагч байгууллага зөвхөн борлуулалтын гэрээний нөхцөлтэй тохиолдолд тухайн ресторан хүргэлтээ бүрэн хариуцна.

  4. Хэрвээ захиалагчын хүргүүлэх хаяг тодорхой бус болон холбогдох утасны дугаар байхгүй тохиолдолд хүргэлтийг Деливо гүйцэтгэх боломжгүй болно.

  5. Хүргэлтийн үйлчилгээ нь Улаанбаатар хот дотор үйлчлэх ба үндсэн захиалгын төлбөр дээр эхний 2.5 км 3000 төгрөг, үүнээс цааш км бүрт 850 төгрөг нэмжэгдсэнээр захиалгын эцсийн төлөх дүн бодогдоно.

  6. Төлбөр тооцоог бэлэн мөнгөөр, интернэт банк болон картаар /олон улсын картаас бусад/ төлөх боломжтой.

  7. Захиалгын нийт хүргэлтийн хугацаа 60-90 минут байх ба Деливо доорх цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • Даваа, Мягмар, Лхагва болон Ням гарагуудад 10:00-22:00,

  • Пүрэв, Баасан, Бямба гарагуудад 09:00-01:00 цагийн хооронд ажиллана.

 

ХОЁР. Хэрэглэгч ба Деливогын эрх үүрэг

    1. Деливо аппликэйшны мэдээллийн шинэчлэл, үнийн дүнгийн шинэчлэл болон шинэ үйлчилгээний мэдээлэл зэргийг цаг тухайд нь хэрэгдэгчдэд санал болгох үүрэгтэй.

    2. Хэрэглэгч аппликэйшнээр хийх худалдан авалт, үйлчилгээний талаар санал гомдол, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг манай журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

    3. Хэрэглэгчийн захиалсан хоол хүнс, бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот доторх бүсийн дагуу хүссэн газарт нь хүргэхдээ Деливо хүргэлтийн үйлчилгээний төлбөр авах эрхтэй.

    4. Хүргэлтийн ажилтны буруутай үйл ажиллагаанаас болон захиалга хоцорсон тохиолдолд бид асуудлыг байгууллагын дотоод журмын дагуу аль болох хэрэглэгчийг хохироохгүйгээр шийдвэрлэнэ.

    5. Байгалийн гамшигийн /аянга цахилгаан, үер усны аюул гэх мэт / улмаас үүсэх захиалгын хоцролт, үрэгдэн алга болох зэрэгт Деливо хариуцлага хүлээхгүй байх эрхтэй.

    6. Хоолны амт чанар, орцтой холбоотой гомдлыг тухайн захиалгат ресторан хариуцах бөгөөд Деливо хэрэглэгчийг ресторантай холбож өгөх үүрэгтэй.

    7. Үйлчлүүлэгч захиалга өгсөнөөс хойш 5 минутын дотор захиалгаа цуцлах эрхтэй.

    8. Үйлчлүүлэгч шалтгаангүйгээр захиалгаа аваагүй тохиолдолд тухайн үйлчлүүлэгчийн дахин захиалах эрхийг Деливо түтгэлзүүлэх эрхтэй.

    9. Хүргэгч нь захиалагдсан хоолны чанар, сав, баглаа боодлыг хариуцахгүй боловч үйлчлүүлэгчийн санал болон шаардлагыг ресторанд дамжуулах үүрэгтэй.

    10. Хуулийн дагуу согтууруулах төрлийн ундааг зөвхөн насанд хүрэгчид захиалах эрхтэй бөгөөд хүргэлтийн ажилтан тухайн захиалагчийн бичиг баримтыг шалгах эрхтэй.

 

ГУРАВ. Нууцлалын заалт

  1. Аппликэйшн, онлайн салбарын худалдааны тэмдэгтүүд нь байгууллагын өмч бөгөөд энэхүү аппликэйшнын лого, нэр бусад загварыг хуулах, дуурайх зэргийг хатуу хориглоно.

  2. Аппликэйшн хэрэглэгчээр бүртгүүлэхийн тулд и-мэйл хаяг, нууц үг, гэрийн хаягыг оруулах ба хэрэглэгчээр бүртгүүлсэн тохиолдолд энэхүү журмыг зөвшөөрсөнд тооцно.

  3. Аппликэйшны хөтлөлт, түүний аюулгүй байдал, онлайн салбарын хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг Деливо бүрэн хариуцна.

  4. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв эсэхийг хэрэглэгч өөрөө бүрэн хариуцах ба мэдээллийг зөвхөн хүргэлт гүйцэтгэхэд ашиглана ба хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг компани гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх.

 

ДӨРӨВ. Санал, Гомдол

    1. Захиалагчид үйлчилгээний талаар ямар нэгэн асуудал эсвэл тодруулга гарвал 8011-3663 дугаарт холбогдож болно.

 

    1. Захиалга, хүргэлттэй холбоотой гомдолыг тухайн захиалгыг хүлээн авсан цагаас хойш 24 цагийн дотор гаргаж болох ба энэ хугацаанаас хойш гаргасан гомдолыг Деливо хүргэлт хариуцахгүй болно.