Songo

FAQ

Хэрвээ та урьдчилж болон өөр хэн нэгэнд хоол захиалж байгаа бол урьдчилан дансаар төлбөрөө шилжүүлэн баталгаажуулах боломжтой. Ийм тохиолдолд манай 7777-3663 лавлах утсанд холбогдон захиалгаа хийгээрэй.
Деливо аппликейшныг App Store болон Google Play Store-с үнэгүй татан авч өөрийн мэдээллийг бүрэн зөв оруулсанаар захиалга хийх эрхтэй болно. Та өөрийн хүссэн ресторанаас дуртай хоолоо сонгон захиалсаны дараа манай оператор таны бүртгүүлсэн утасны дугаарт холбогдож захиалгыг тань баталгаажуулна. Хэрэв бид таны бүртгүүлсэн дугаарт холбогдож чадахгүй бол танд хүргэлт хийх боломжгүй болохыг АНХААРНА УУ! Мөн та манай 7777-3663 лавлах утсанд холбогдон оператороос дэлгэрэнгүй мэдээлэл авч захиалга өгөх боломжтой.
Деливо Техноложис ХХК нь Монголын анхдагч хоол хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг ухаалаг утасны аппликейшн ба Улаанбаатар хотын хоол хүргэлтийн салбарт цоо шинэ үйлчилгээг бий болгох зорилго тавин анх 2015 онд 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай үндэсний компанийг эхлүүлсэн билээ.
Бид УБ хотын зөвхөн шилдэг ресторануудыг үйлчилгээндээ хамруулж ирсэн билээ. Та бүх үндэстний олон нэр төрлийн хоолнуудаас сонгон захиалах боломжтой. Бид цаашид ч мөн адил бидний шалгуурт нийцсэн ресторануудыг үйлчилгээндээ хамруулах болно.
Бид хамтрагч ресторануудаа хэрэглэгчдэд аль ч тохиодолд ижил үнийн дүн санал болгох шаардлагыг тавьдаг байгаа.
Деливо хүргэлт нь та бүхэнд өөрийн хүссэн ресторанаас дуртай хоол болон бусад зүйлсийг хот дотроо захиалан авах өргөн сонголтыг олгох нь бидний гол зорилго юм. Деливо аппликейшнд хоол, хүнсний бүтээгдэхүүн, амтат бялуу, дарс, цэцэг гэсэн нийт 5 төрөл зүйлийг хүргэлтийн үйлчилгээндээ багтаан УБ хот дахь олон үндэстний 70 гаруй ресторан болон 20 нэр төрлийн супермаркеттай хамтран амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.
Хоолны захиалгын үнийн дүн 18,000 төгрөг ба түүнээс дээш байна.
Таны захиалга баталгаажсан цагаас хойш тухайн ресторан хоол бэлтгэхэд 25-30 минут болох ба нийт хүргэлтийн хугацаа 60-90 минут байна. Улаанбаатар хотын түгжрэл оргил цагийн үед ачаалалтай байдаг ч бид заасан хугацаандаа багтан таны захиалгыг хүргэхийг зорьж ажиллаж байна.
Бид аль болох хурдтай хүргэх зорилготой ажилладаг учраас нэг жолоочид нэг дор нэгээс илүү хүргэлтийн ажил өгдөггүй. Хэрвээ таны захиалга хоцрох тохиолдолд манай операторын баг танд байнга мэдээлэл өгөх болно.
Та төлбөр тооцоог бэлэн мөнгөөр, интернэт банк болон картаар /олон улсын картаас бусад/ төлөх боломжтой.
Хоолны төрөлөөсөө хамааран ресторан бүр өөрсдийн сав, баглаа боодлыг хариуцдаг бөгөөд Деливо нь хоол хүргэлтийн халууныг барих зориулалт бүхий цүнх ашиглан хүргэлтийг хийдэг байгаа.
Манай хүргэлтийн төлбөр нь тухайн ресторан болон таны байршлаас хамааран эхний 1 км 2000 төгрөг, үүнээс цааш км бүрт 800 төгрөг нэмэгдэж бодогдоно.
Деливо хүргэлтийн үйлчилгээ нь өдөр бүр 10.00-с 22.00 цагийн хооронд нээлттэй.Манай зарим хамтрагч ресторан, нэгж байгууллагуудын ажлын цаг манай ажлын цагаас зөрүүтэй байдгыг анхаарна уу. Мөн бид зарим баяр ёслолын болон дотоод арга хэмжээтэй үед хаах тохиолдол гарвал, та бүхэнд урьдчилан мэдэгдэх болно.
Бид аль болох алдаа дутагдал гаргахгүй ажиллахыг зорьдог байгаа. Хэрэв таны захиалганд алдаа гарсан тохиолдолд тухайн ресторан болон Деливо хамтдаа цаг алдалгүй шийдвэрлэж өгнө.